Friday, May 28, 2010

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан…
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг…

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!…

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ…
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!…

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!…
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай…
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!…

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм …

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !…
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм …

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!…

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм…
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !…

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!…
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!…

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!…
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!…
Сэтгэл минь нэг л хоосон
Сээтгэнэсэн нэг нь авчихав уу
Сэтгэлтэй нэгэндээ өгчихөв үү
Сэтгэл минь нэг л хоосон
Зүрх минь бас цохилохгүй байх шиг
Зөвхөн чиний төлөө цохилж байсан юм болов уу
Зүрх минь уйлаад байх шиг
Завхөн чамайгаа санасан юм болов уу
Хайр гэдэг ер нь юу юм бэ
Харууслын нэг хэлбэр юм уу
Дурлал гэж бас юу юм бэ
Дусал нулимсны шалтгаан нь юм болов уу
Зүрхээ нэг чагнаад үзье
Зүгээр энэ бүхнийг надад хэлэх болов уу
Сэтгэлээ бас сонсоод үзье
Сэтгэл минь сэргэх болов уу
Мэгшин уйлах зүрх минь
Минийх биш болсныг нь мэдлээ
Сүүдэр дагуулан гуниглах сэтгэл минь
Сар нь үгүй шөнийн тэнгэр шиг болсныг нь мэдлээ би
Хавсарган салхи шуурсан хаврын тэр vдэш
Хайртай тэр минь намайг орхиод хол одсон
Хархан алаг нvдийг шаналалын нулимс бvрхээд
Хагацал биш шvv биш гэж єєрийгєє би хуурсан
Зуурдхан амссан жаргал дурсамж тєдийхєн дуусаж
Зуун мянган жилийн ганцаардал намайг угтлаа
Зол жаргал дутсан бvтэлгvй дурлалынхаа тогоонд
Зовлон гэдгээр би чинь цадаж явна хайр минь
Сар мэлтийн од тvгсэн гудамжаар
Салхиар хань шувуугаар хєгжим хийж
Сархадын амтанд хєлчvvрхэвч ганцаараа л явна
Санасаар байгаад бэтгэрч байгаа нь энэ юм боловуу
Асгартал уйлах юмсан даанч чадахгvй юм
Аяндаа мэлмэрээд ирдэг нулимс хуртэл хаачсан юм болоо
Чиний тухай сэтгэлээ салхинд ч болтугай хэлэхсэн
Чи намайг жаахан ч гэсэн бодсондоо гэж сэтгэлээ хуурахсан
Уйлахсан єнгєрсєнийг санахгvй болтлоо нуур тогттол уйлахсан
Унтаад босоод ирэхдээ чамайг огт таньдаггуй болохсон
Дуулах юмсан даан ч чадахгүй нь
Давчдаад дуу гарахгүй нь хаачсан юм болоо
Харах юмсан чамайг ярилцах юмсан чамтай
Хайртай байсаан надад гэж зүрхээ мэхлэхсэн
Харанхуй гудамжаар алхахдаа
Хамт юм шиг санана зориг ордогсон
Харин одоо больчихож хаачсан юм болоо
Зүүдэнд минь чи ирдэгсэн
Зөвхөн чамд л хайртай гэж шивнэдэгсэн
Харин одоо ирэхээ больжээ чи хаачсан юм болоо
Хар дарж зүүдэлдэг болжээ би
Хайр минь явсаных юм болвуу

Friday, May 21, 2010


Бадран дvрэлзэх галынхаа дєлийг тулгандаа манасан
Буурал дээдсийнхээ тvvхийг Нууц товчоондоо хадгалсан
Морьтон тvмнийхээ зоригийг алд биедээ багтаасан
Молор хуурныхаа татлага бvрийг чихэндээ цуурайтуулсан
Би Монгол хvн

Ээжийнхээ бvvвэйг сонсон уяхан болсон
Эх орноо хайрлан vндсэрхэг болсон
Адуун дэл дээр уртын дууч болсон
Аавынхаа дэргэд эр хvн болсон
Би Монгол хvн

Уулс нь дvнхийж, євс нь халиурсан
Ус нь цэлэлзэж, нар нь мэлтэлзсэн
Сар нь тэвхийж, салхи нь vлээсэн
Сайхан халуун элгэн нутагтай
Би Монгол хvн

Хєрсєн дороо нуугдсан эрдэнэстэй баян
Хvний нутгийг эмтлээгvй газартай баян
Чингэсийн тvvхээрээ дэлхийд баян
Чин хvслээрээ єєртєє баян
Би Монгол хvн

Хєх тэнгэр минь цэлгэр уужим
Хvлгийн жолоо татаагvй нутаг уужим
Амьсгалах агаар нь хvртэл уужим
Ард миний сэтгэл тэнvvн уужим
Би монгол хvн

Архи биш айрганд хєлчvvрхсэн
Машинаар биш мориор давхисан
Маргаашыг биш ирээдvйгээ харсан
Би Монгол хvн

Алтан соёмбоо далбаандаа залсан
Ахмадын сургаалыг оюундаа тэлсэн
Даяарчлалын боловсролыг олж атгасан
Дархан тусгаар улсынхаа иргэн болсон
Би Монгол хvн

Thursday, May 13, 2010


Мотоциклийн осол:

Залуу хархүү хайртай бүсгүйгээ сундлан мотоцикльтэй давхиж байлаа. Тэд асар хурдтай давхиж байсан бөгөөд тэдний хооронд ийм яриа өрнөжээ.

Бүсгүй: Хурдаа багасгаач гуйж байна.

Залуу: Сайхан л байна шүү дээ! Харин ч зугаатай байгаа юм биш үү?

Бүсгүй: Гуйж байна, Хурдаа багасгаач дээ

Залуу: Тэгвэл чи надад хайртай гэдэгээ хэлээч дээ

Бүсгүй: Би чамд хайртай! Гэхдээ хурдаа жаахан багасга л даа!

Залуу: Одоо намайг чангаас чанга тэврээч

Бүсгүй: Хайрт залуугаа чангаас чанга тэврэв

Залуу: Малгайг минь аваад өмсчих дөө, миний толгойг бариад байна...

Маргааш нь сонинд ийм мэдээ нийтлэгджээ. " Мотоциклийн осол: тоормос нь эвдэрсэнээс болж мотоцикльтэй 2 хүн байшин мөргөжээ. Тэр хоёрын нэг нь газар дээрээ амь насаа алджээ".

Харин үнэн хэрэг дээрээ ийм байлаа: Замд явж байхдаа залуу хүү мотоциклийн тормос нь эвдэрснийг мэджээ. Гэсэн хэдий ч үүнийг бүсгүй дээ мэдэгдэхийг хүссэнгүй. Харин үүний оронд бүсгүйгээсээ өөрт нь хайртай эсэхийг асуугаад, хамгийн сүүлийн удаа чангаас чанга тэврүүлээд, дараа нь өөрийн өмсөж байсан хамгаалалтын малгайг хайрт бүсгүй дээ өмсгөөд өөрөө амиа алджээ.


миний амьдралын баяр баясгалан бол яахын аргагүй миний хайр гэж би боддог.хайртайгаа учраад удаагүй ч гэсэн би түүндээ ямар их хайртайгаа өдөр ирэх тусам мэдрэх юм.хайр хүнийг солиоруулах шахдагийг саяхан л ойлгож байна.урьд нь хүний хойноос салж чадахгүй хөөцөлдөж байгаа хүмүүсийг хараад яагаад ингэдэгийн бол зүгээр л салж болдоггүй юм бол гэж боддог байсан.харин одоо түүнээсээ салвал өөрийгөө хэн болох бол гэж төсөөлөхөд ч бэрх санагдаж байна.сайхан хайр гэж байдаг юм олбол түүнийгээ бүү алдаарай гэдэгчилэн би сайхан хайраа олсон түүнийгээ алдахгүй гэж бодож байна.хааяа түүнийгээ уурлуулчихаад өөрийгөө ямар их харааж зүхдэг гээч,харин түүнийгээ баярлуулчихаад инээхийг иь харчихаад ямар их аз жаргалтай болдог гэж санана.түүнийгээ уурласан ч инээсэн ч дандаа хайрладаг.хайрт минь намайг өөрчилж өөр хүн болгож байх шиг санагдах юм.хүнийг хайрлавал хайрласан шиг хайрла хэрэв чадахгүй бол бүү хайрла.би хайртайгаа 1сарын 15 нд үерхэж эхэлсэн тэр өдөр миний хамгийн азтай өдөр гэж би боддог.хэрэв чи хайртайгаа учирсан бол түүнийгээ уучилж ,ухааруулж хайрлаарай.хайр нэг талаас итгэлцэл боловч нөгөө талаас хүлцэнгүй бие биенээ уучлах сэтгэл юм болов уу? нэг удаа түүнийгээ уучил хайртай бол ойлгоно.Хоёр удаа түүнийгээ уучил хайртай бол ухамсарлана.Гурван удаа түүнийгээ уучил хайртай бол ухаарна ахиж тэр алдахгүй г хичээнэ.Ингээд бүгдэд нь амжилт хүсье хайртай бол түүнийхээ төлөө тэмцээрэй.