Pages

Friday, July 16, 2010

Нулимс яаж урсдагыг
Нvдэнд яаж тордогыг
Хоолойд яаж амтагддагыг
Хvнээр хэлvvлэхгvй єєрєє би мэднэ
Дэндvv сайхан учрал байж дээ
Дэврvvн хєєрvv зvрх байж дээ
Даарсан сэтгэлд минь зул байж дээ
Даруухан хайрын минь хатан байж дээ
Хайртай гээд намайг тэвэрдэг байсан
Хэзээ ч хувирахгvй гэж хэлдэг байсан
Хэнээс ч дутахгvй хайрладаг байсан
Хараад ханашгvй эрдэнэ минь байсан
Хаанаас ч оломгvй жаргал минь байсаан
Чиний минь тэр сайхан бvхэн
Чимээгvйхэн надаас холдоход
Чихэр шиг хайрыг чинь амталдаг байсан
Чийгтэй уруул омголдож байсан
Хатсан уруул нулимсанд дэвтэж
Хагацал надад давс шиг санагдсан
Дурлал нулимс хоёр хамт оршдогыг мэдээд
Хоолойд тээглэх хайр шингэн байдгийг ухаарсан.

No comments:

Post a Comment