Цэцэгс өнгө булаалдаж - салхи анирлан - биесээ нална
Навчис утга хөглөж - vvл сэмлэн - усанд хөвнө
Цээжинд агаар хурж - санаа алдан - дотор онгойно
Надад уйтгар төрж - гуниг сэдрэн - би шvлэг тэрлэнэ

Алсад хvсэл одож - чамайг хайж - сэмхэн бэдэрнэ
Аньсганд нулимс хурж - чимээгvй бөмбөрнө
Алганы зураасанд - төөрөг бэтгэрч - хясал хургана
Амьдралд чи дутагдаж - тэвэр эзгvйрэн - бие даарна

Болор жvнз харшиж - дарс мэлтрэн - би согтоно
Бодолд чи эргэлдэж - зvрх дэвтээн - сэтгэл сэргэнэ
Тэнгэрт одод алжаан - vvр цайж - би сэрнэ
Тэвэрт чи алга - зvvд өвөрлөн - би хэвтэнэ