Friday, May 21, 2010


Бадран дvрэлзэх галынхаа дєлийг тулгандаа манасан
Буурал дээдсийнхээ тvvхийг Нууц товчоондоо хадгалсан
Морьтон тvмнийхээ зоригийг алд биедээ багтаасан
Молор хуурныхаа татлага бvрийг чихэндээ цуурайтуулсан
Би Монгол хvн

Ээжийнхээ бvvвэйг сонсон уяхан болсон
Эх орноо хайрлан vндсэрхэг болсон
Адуун дэл дээр уртын дууч болсон
Аавынхаа дэргэд эр хvн болсон
Би Монгол хvн

Уулс нь дvнхийж, євс нь халиурсан
Ус нь цэлэлзэж, нар нь мэлтэлзсэн
Сар нь тэвхийж, салхи нь vлээсэн
Сайхан халуун элгэн нутагтай
Би Монгол хvн

Хєрсєн дороо нуугдсан эрдэнэстэй баян
Хvний нутгийг эмтлээгvй газартай баян
Чингэсийн тvvхээрээ дэлхийд баян
Чин хvслээрээ єєртєє баян
Би Монгол хvн

Хєх тэнгэр минь цэлгэр уужим
Хvлгийн жолоо татаагvй нутаг уужим
Амьсгалах агаар нь хvртэл уужим
Ард миний сэтгэл тэнvvн уужим
Би монгол хvн

Архи биш айрганд хєлчvvрхсэн
Машинаар биш мориор давхисан
Маргаашыг биш ирээдvйгээ харсан
Би Монгол хvн

Алтан соёмбоо далбаандаа залсан
Ахмадын сургаалыг оюундаа тэлсэн
Даяарчлалын боловсролыг олж атгасан
Дархан тусгаар улсынхаа иргэн болсон
Би Монгол хvн

No comments:

Post a Comment